Хайр

Бид хувь заяагаар тохиосон, тохиогоогүй хайрыг хамтрагчтайгаа хамт бүтээлцэх эсэхээ шийддэг. Хайр танд хэрхэн олдсон нь чухал биш харин та хайрыг хэрхэн бүтээх нь чухал. Хайр хэмээх ухагдахуун бүхэл түүхэн үеүдэд хувьсан өөрчлөгдсөөр ирсэн. Өнөөгийн хайр хэмээх ухагдахуун 18-р зууны Романтизмын хайрын тодорхойлолтод дээр суурилагдан явж байна. Ирээдүйд энэхүү ухагдахуун гагцхүү хувьсах боломжтой. Нэгэн жишээ дурдвал, Японд 20-р зуун хүртэл “Хайр” хэмээх ойлголт байдаггүй байсан аж. Олон зуун жил хаалттай байсан системээ өөрчилж, дэлхийд хаалгаа нээн барууны Христосын шашны “Хайр” хэмээх ойлголт шинээр танигдсанаас хойш орчин үеийн хайрын ойлголт Японд нэвтэрч байсан. Үүнд, хайрын тухай ойлголт олон зууны хүн төрөлхтний сэтгэлгээний түүхэн хувьсгалуудыг давсаар өдгөө бидний мэдэх “Хайр” болон хувирч орчин үеийн хүмүүн ий сэтгэлгээний гүнд оршин байна.

--

--

Indranil Enkhtuvshin

International student at Nagoya University’s School of Humanities. I mostly post essays and short-research papers I have written for my assignments. Mongolian.