Ганцаараа амьдрахдаа сурсан хоёр зүйл

Indranil Enkhtuvshin
2 min readApr 6, 2023

Гэрээсээ яваад харь орныг зориод төдөлгүй 2 жил болсон байна. Энэхүү хугацаанд ганцаараа амьдрахдаа сурсан гурван зүйлийг та бүхэнтэй хуваалцмаар санагдав.

Өөрийгөө халамжлах

Энэ бол мэдээжийн хүн болгоны сурсан байдаг зүйл гэж бодогдож магадгүй. Гэхдээ бүрэн утгаараа “өөрийгөө халамжилна” гэдэг нь миний хувьд эрүүл мэнд, хоол унд, гэр орноо халамжлахаас гадна сэтгэл санаагаа халамжлах ч бас орно гэж боддог. Нэг утгаараа эдийн зүйлүүдээс (бие махбод, эд хөрөнгө, г.м.) гадна эдийн бус, амин сүнсэн бүрэлдэхүүнээ ч мөн халамжлах шаардлагатай гэж ойлгож авсан. Үүнд, шантрах үеүд, амьдралын цоо шинэ шалгуур гарсан үеүд, өдрүүд утгаа алдсан мөчүүдэд хэний ч, юуны ч тусламжгүйгээр өөрийгөө халамжилна гэдэг хамгийн чухал чадвар гэдэгт “амьдрал” багшид шавь орон суралцаж байна.

Өөртөө хариуцлага хүлээх

Бид алдаа гаргасан бол бусдад хариуцлага хүлээх хэрэгтэй хэмээх ойлголтыг мэднэ. Харин өөртөө хариуцлага хүлээх гэх ойлголтыг тийм ч их эргэцүүлдэггүй билээ. Миний хувьд бол өмнө нь өөртөө хариуцлага хүлээнэ гэхийг юу байдгийг мэддэггүй байлаа. Яг үнэнийг хэлэхэд хамгийн зүрхэнд орсон нь өвдөж байж л өөрийнхөө өмнө хариуцлага хүлээсэн дээ. Бид олгогдсон хариуцлагаа хүлээхгүй бол шийтгэл авч хүлээдэг дээ. Миний хувьд бол орондоо хагас сар, босох тэнхэлгүй өвдсөн нь нөгөө шийтгэл нь байсан. Тиймээс, өөртөө олгогдсон хариуцлагуудаа цаг тухайд нь гүйцэтгэх сонголтуудыг хийхэд суралцаж байна. Одоогоор миний өөртөө хүлээлгэсэн хариуцлага бол өөрөө өөрийгөө сайн халамжлах, биеийн болон сэтгэл зүйн эрүүл мэндээ юун бүхнээс нэгт тавих л юм байна даа.

--

--

Indranil Enkhtuvshin

International student at Nagoya University’s School of Humanities. I mostly post essays and short-research papers I have written for my assignments. Mongolian.